УИХ-ын гишүүн С.Ганбаатар ЭХЭМҮТ-д шалгалт хийнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр ЭХЭМҮТ-д гэнэтийн шалгалт хийх гэж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарт олон эцэг эхчүүдээс эрүүл мэндийн байгууллага тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдэд хүнд суртал хавтгайрсан талаар мэдээлэл өгч байгаа аж. Мөн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчинд өвчтөнд үйлчилж чирэгдэл үүсгэж байгааг олон нийт засгийн газарт мэдэгдэх гэж байна. Монгол Улсын засгийн газрын 1111 төвд ч гомдол тасрахгүй ирж байгаа гэнэ. Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар ЭХЭМҮТ-ийн ажил байдалтай нь танилцах юм байна. Үүний дараа ЭМЯ-нд үүрэг өгөх аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ