Монгол нугараач Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Монгол уран нугараач охин Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, Унгарын Будапешт хотын “Circus Maximus” театрт өнгөрсөн сарын 09-нд уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал шүдэн дээрээ биеийнхээ бүх жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн хугацааг хоёр минут 34 секунд болгон шинэчилж “Гиннес”-ийн номын шинэ дээд амжилт шинэчлэн тогтоосон аж.

Түүнээс өмнө британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Лувсандоржийн Оюунгэрэл 2008 оны дөрөвдүгээр сарын 9-нд биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтоосноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулж, мөн Италид энэхүү амжилтаа 50 секунд болгон “Геннис”-ийн номонд бичигдэж байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ