“Хар тас”-ын Марка хип хоп шоу хийнэ

Ирэх наймдугаар сард “Mongolion rep hip hop R&B crew” шоу төсөл хэрэгжих гэж байна. НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй энэхүү төсөл нь шинэ залуу хип хоп хамтлаг гаргаж ирэх зорилготой бөгөөд NTV телевизээр орой 10-11 цагийн хооронд бүтэн хоёр сар нийт 60 дугаар гарах юм байна. Энэ шоуг санаачлагч “Хар тас” хамтлагийн ахлагч Марка  юм. Тэрбээр өөрөө ерөнхий шүүгч хийхээс гадна “Номин талст” хамтлагийн Дуучин Т.Дэлгэрмөрөнг R&b шүүгчээр,  “Icetop” хамтлагийн дуучин Кобиг хип хоп чиглэлийн шүүгчээр сонгожээ. Харин эмэгтэй шүүгчдэд нь зураач С.Саранцацралт, дуучин Б.Мишээл, загвар зохион бүтээгч Н.Соёлмаа байх магадлал өндөр гэнэ. Ерөнхий шүүгчдээс гадна хөндлөнгийн шүүгчээр зургаан шүүгч солигдож байх бөгөөд  Монголын хип хоп гэсэн бүх хамтлагийн 50-иад гишүүн ажиллах аж. Зохион байгуулагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард судалгаа хийж үзэхэд эхний байдлаар энэ тэмцээнд 2000 гаруй хүүхэд оролцохоор дүн гарчээ.Тэмцээний нийт зардал нь 500 сая болно гэсэн тооцоо хийсэн бөгөөд дөрвөн хамтлаг шинээр гаргаж ирэх юм байна. Түрүүлсэн хамтлагт “Монголын рэп хип хоп академи”-иас  50 сая төгрөгийн шагнал өгөхөөр болжээ. Ингээд манай  зурагчны дуранд өртсөн шоуг зохион байгуулагч “Хар тас” хамтлагийн Маркагийн зургийг хүргэж байна.

Б.Бурам 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ