Жолооч торгуулийн мөнгөө банкинд тушаадаг болно

Замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочид мөнгөн торгууль ногдуулахгүй цахим хэлбэрээр торгох систем нэврэх гэж байна. Хууль зүйн яамнаас санаачилсан энэхүү системийг Ерөнхий сайдын багцад суусан хөрөнгөөр хийхээр болжээ. Тэд эхний ээлжид Замын цагдаагийн газарт нэвтрүүлж, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг зургадугаар сарын дундуур зарлахаар болсон байна. Тодруулбал замын цагдаа нарт ухаалаг төхөөрөмжөөр хэвлэсэн торгуулийн хуудас тарааж өгөх бөгөөд жолооч торгуулийн хуудсанд заасан мөнгөн торгуулийг банкны дансанд тушаах аж. Хэрвээ торгуулийг төлөхгүй бол хэмжээ нь өсөх, цаашлаад эрхийг нь хасах хүртэл зохицуулалтыг суулгаж байгаа юм байна. Хууль зүйн яамнаас Улаанбаатарт үүрэг гүйцэтгэж буй замын цагдаа нарт 7-8 дугаар сард цахим торгуулийн ухаалаг төхөөрөмжийг олгох юм байна. Ингэснээр замын цагдаа авлига авдаг, торгуулийн мөнгийг хувьдаа завшдаг гэх хардлага үгүй болно гэдгийг албаныхан хэлж буй юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ