Улстөржсөнөөс болж хоёр хүүхдийн аминд хүрсэн эмчийн хэргийг хэрэгсэхгүй болгов


Улстөржсөнөөс болж хоёр ч хүүхдийн аминд хүрч байсан гэх эмчийн хэргийг Увс аймгийн цагдаагийн хэлтсээс нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Хэргийг сануулбал, Өнгөрсөн арванхоёрдугаар 25-нд Увс аймгийн Зүүнхангай сумын малчин С.Гэрэлт-Од өөрийн нэг сартай хүүгээ харамсалтайгаар алдсан хэрэг гарсан. Тодруулбал, хүүгийн биеийн байдал муудаж эхэлмэгц аав нь эмч дуудсан боловч Л.Мянганбаяр эмч “Намынхаа даргадаа үзүүл” хэмээн тоохгүй байсан. Учир нь Увс аймгийн Зүүнхангай сумаас аймгийн ИТХ-д МАН-аас сумын их эмч Л.Мянганбаяр, АН-аас Н.Зулбаяр, МАХН-аас Н.Пүрэвсүрэн нар дэвшиж, АН-аас нэр дэвшсэн Н.Зулбаяр ялалт байгуулсан байна.
Үүнд өширхсөн эмч Л.Мянганбаяр түүнийг “Намын даргадаа үзүүл” хэмээн хүүхдийг нь эмчлэлгүй арав гаруй хоносон. Арга ядахдаа малчин С.Гэрэлт-Од эмнэлэгт очиж үзүүлэхэд Л.Мянганбаяр эмч хүүгийн чих нь өвдсөн гэсэн онош тавьж, тариа хийгээд буцаасан. Харин тэр шөнө нь хүү шөнөжингөө уйлагнаж, өглөө 09.00 цагт амьсгал хураасан хэмээн С.Гэрэлт-Од мэдээлж байсан юм.
С.Гэрэлт-Одын анхны хүү бас хоёр сартайдаа эндэж байжээ. Учир нь бие нь муу байна хэмээн аймгийн эмнэлэгт очиход Л.Мянганбаяр эмч мөн л чих нь өвдсөн гэх онош тавиад тариа хийгээд явуулж байсан аж. Гэтэл хүү төд удалгүй нас барж байжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ