Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2014-5-22-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут , Буянт, Хожуул, Завхан, Таац, Онги, Хэнтэй нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Хангай нурууны өврийн Таац, Тээл, Хомын хоолой, Онги болон Хэрлэн гол Багануур дүүрэг, Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-25 см даван тус тус үерлэж байна.
Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 15-60 см давсан байна.
Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ