Төв замын автобусны буудлуудад өөрчлөлт орлоо

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг буруулах, Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зогсоолын давхцалыг арилгах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг нэгтгэж дундын зогсоолтой болголоо.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийнболон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийнбаруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр ХААЯ-ны урд талбайд шинээр гаргасан автобусны буудалд зогсооно.
Мөн Баруун 4 замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэгхуучин зогсоолыг шинэчилсэн болБаруун 4 замаар 3,4 дүгээр хороолол руу Амарсанаагийн гудамжаарэргэдэг чиглэлүүд “Армада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчлэхээр боллоо.
Тиймээс 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дээрх зогсоолуудад нийтийн тээвэр зогсон үйлчлэх болсныгиргэд, үйлчлүүлэгч та бүхэнд анааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ