Цагдаагийн гутал, тоноглолыг дотооддоо үйлдвэрлэж байна

Цагдаагийн алба хаагчдын шинэ АГСАМЖ-ийг Мэргэн тур компанийн чадварлаг ажилчид хийж байна. Цэвэр үхрийн ширээр, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан чанартай хийж байгаа агсамж цагдаагийн албан хаагчдын шаардлагыг хангаж байна.

Мөн цагдаагийн алба хаагчдын өвлийн хангалтад өгөх гутлыг "Хос Аз" компани дотооддоо үйлдвэрлэж байна. Гурван давхар цэвэр хонины ноосон улавчтай, үхрийн ширэн арьстай сайн чанарын гутал үндэсний үйлдвэрлэгч компанийн ажилчдын завгүй хөдөлмөр, чин сэтгэлийн үр шимээр бүтэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ