Хүүхнүүдийн шүлсийг гоожуулсан баян залуус

{!!!right!!!}“Генералын гэргий болъё гэвэл, дэслэгчтэй суух хэрэгтэй” гэж Зөвлөлтийн нэг нэрд гарсан киноны баатар эмэгтэй хэлсэн байдаг.
Гэвч заримд нь үүнээс ч илүү аз тохиож болох бөгөөд юу гэвэл эхнэр авах цаг нь аль хэдийнэ болсон баян, атаархам эрчүүд бишгүй л байна.
Гэтэл тэдний нэлээд нь 40 гарсан ч, одоо болтол гэрлээгүй явна.
Харин тэдний баялгийн нууц нь энэ бүхнийг үрэн таран хийчих эхнэр ч юм болов уу гэлтэй.
Хэн мэдлээ.
Хорвоо ертөнцийн сонин хачин зүйлс, алдартнуудын цадиг, түүхийн элдэв үйл явдлуудыг товчоолон хүргэдэг “ТОП 10” булангийнхаа энэ удаагийн дугаарт манай дэлхийн хамгийн баян, бас залуухан 10 гоонь эрийг нэрлэж байна.
48 насандаа 13 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон Оросын улс төрч, тэрбумтан бизнесмен Михаил Прохоров одоо болтол ганц бие яваа юм. Тэр “Русал”, РКБ, “Ренессанс капитал” компанийн багц хувьцаа эзэмшдэг бөгөөд NBA-гийн “Brooklyn Nets” багийн эзэн, ноднин жил Орост болсон ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдээс авсан саналаараа эхний гуравт бичигдсэн сүрхий улстөрч.
Алехандро Санто-Доминго Давила бол 11,7 тэрбум ам. долларын хөрөнгө бүхий 36 настай эр. Тэрээр Колумбын шар айрагны толгой баяны хүү бөгөөд хоёр жилийн өмнө эцгийгээ өнгөрсний дараа компанийг тэргүүлэх болсон юм. Алехандро Харвардын түүхийн факультетад сурч байсан бөгөөд Карибын тэнгисийн нэг арлыг худалдан авчээ. Тэдний гэр бүлийн компани дэлхийн шар айрагны хоёр дахь томоохон компанид тооцогддог юм.
42 настай Илон Маск бол тэрбумтан инженер,сансрын пуужин үйлдвэрлэдэг “SpeaceX” компани болон автомашины “Tesla motors” компанийг үндэслэгч. Тэр 6,7 тэрбум ам. долларын хөрөнгөтэй гэнэ. XXIзууны хамгийн баян төдийгүй, хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад нэг бус удаа орж байсан юм. Сансрыг арилжааны үүднээс ашиглахад амжилт олсны төлөө шагнал хүртэж, 40 хүрэхээсээ өмнө ийм амжилтад хүрч амжжээ. Энэ хугацаанд Маск Британийн жүжигчин бүсгүй Талула Райлитай ердөө хоёрхон жил гэрлэсэн байна. Дашрамд дурдахад, чухамхүү Маск нь Роберт Даунигийн тоглосон Тони Старкийн бодит дүр болсныг “Төмөр хүн” киноны найруулагч хүлээн зөвшөөрсөн байдаг.
6,6 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий 45 настай Хавьер Ниел бол Францын алсын холбооны концерний томоохон хувь нийлүүлэгч юм. Тэр бас Фрэнк Синатрагийн “My Way” хитийн эрх эзэмшигч гэдэг нь сонирхол татам.
31 настай Эдуардо Саверин фэйсбүүкийг үндэслэгчдийн нэг юм. Нийгмийн сүлжээ байгуулснаар одоо Эдуард 2,65 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Бразил гаралтай энэ америк залууг эхлээд Цукерберг ажил төрлөөс нь хөндийрүүлсэн ч, сүүлд нь шүүхэдсэнээр компанийн өөрийн хууль ёсны 5 хувийн хувьцааг авч чадсан байна. Саверин Харвардын их сургуулийг онц дүнтэй төгсгөж, эдийн засгийн салбарын диплом авчээ. “Forbes” сэтгүүлд бичсэнээр, тэр хамгийн залуу тэрбумтны нэгэнд тооцогддог байна.
34 настай Роберт Пера бол өөрийн толгойгоор 2 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулсан тэрбумтан юм. Түүний орлогын гол эх үүсгэвэр нь өөрийнх нь байгуулсан бөгөөд утасгүй сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, энэ зах зээлийн 26 хувийг эзэлдэг (жишээ нь Apple-ийн 24 хувь) “Ubiquiti Networks” компани юм. Пераг өөрийн салбарын суут хүн, манай гаригийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг гэж үздэг байна.
34 настай Йошикацу Танака бол наад зах нь 1,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Азийн тэрбумтан юм. Тэр өөрийн “Gree” гэдэг нийгмийн сүлжээ болон үүнийг удирддаг компанийг байгуулсан юм. Үйлдвэрийн хувьцааны үнэ түргэн өсч, бүр 33 нас хүрэх үедээ Йошикацу Азийн хамгийн залуу тэрбумтан болжээ.
41 настай баян еврей Тедди Саги 1,8 тэрбум ам. долларын хөрөнгөтэй ажээ. Тэрээр мөрийтэй тоглоомын сайтын программ хангамж үйлдвэрлэдэг “Playtech” компаниас энэ мөнгийг олсон байна. Тэрбумтан өмнө нь жүжигчин бүсгүй Бар Рафаэлитай уулздаг байсан бөгөөд харин саяхан Израилийн мисстэй хамт явж байгаа нь харагдсан ч одоогоор хэн нэгэнтэй гэрлээгүй явна.
30 настай Альберт фон Турн унд Таксис бол Германы язгууртан удмын ван хүн юм. Бүр долоон настайдаа талийгаач эцгийнхээ шар айрагны заводууд, банк, их хэмжээний газар болон тээрмийг өвлөн үлдсэн байна. Одоо түүний хөрөнгө нь 1,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа ажээ. Үүнээс гадна, тэр автомашины уралдаанд оролцдог байна.
Натаниэль Ротшильд бол хамгийн нэртэй баячуудын нэг юм. 42 настай барон Швейцарын санхүүч бөгөөд дор хаяад 1 тэрбум ам. долларын хөрөнгөтэй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ