Амьд үлдэхийн төлөө хэнтэй ч нөхөрлөж болно

Ласси Раутиайнены энэ сонин зургаас бид баавгай, чоно хоёрын байж боломгүй нөхөрлөлийг харж болохоор байна. Раутиайнен гэрэл зурагчид болон Финландын онгон байгалиар аялах дуртай хүмүүсийн аялал зохион байгуулах үеэр энэ зургийг авчээ.

Раутиайнен “Дейли мэйл” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, би энэ хоёр махчин амьтныг 10 өдрийн турш ажиглаж байсан бөгөөд тэд шөнө бүр уулзаж, олсон хоолоо хуваан идэж байсныг дурджээ. Энэ баавгай, чоно хоёр нас залуу учир, зэрлэг байгальд ганц нэгээрээ тэсч үлдэж чадахгүй байсан хэрэг болов уу гэж гэрэл зурагчин үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ