ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар дугуйн спортын тамирчидтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр /2014.05.23/ дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.

Олон улсын дугуйн холбоо болон Азийн дугуйн холбоо хамтран зохионбайгуулж буй энэхүү тэмцээнд Монголын дугуйн холбооноос анх удаа өргөн бүрэлдхүүнтэйгээр оролцож байгаа юм. Өнгөрсөн 2013 онд Энэтхэг улсад болж байсан бол энэ жил Казакстаны Нийслэл Астана хотод болно.
Азийн аварга шалгаруулах тэмцээн 18 нас, 18-23 нас, насанд хүрэгчдийн гэсэн гурван насны ангилалаар явагдах бөгөөд манай улсаас Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай дугуйн спортын “Атилла” клубын 13 тамирчин оролцоно. Тэдний хоёр нь эмэгтэй тамирчид юм. Тамирчид маргааш өглөө 06 цагт Казакстан улсыг зорино.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тамирчдад амжилт хүсэж үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 2013 оныАзийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалдманай тамирчин Т.Энхжаргал амжилт гаргаж алтан медаль хүртсэнийг онцлоод энэ удаагийн тэмцээндэх орноо төлөөлөн оролцож буй тамирчдад ихээхэн итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, дугуйн спортыг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг туслалцаа шаардлагатай байгааг онцлоод энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Юун түрүүн дугуйн спортын шигшээ багийг бүрдүүлэх шаардлагатайгаас гадна цаашидэнэхүү спортоор хичээллэх сонирхолтой залуучуудад зориулсан тусгай ханан тойргийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухай дуулгав.
Дугуйн спортоор хичээллэдэг тамирчдад өвлийн улиралд бэлтгэл сургуулилт хийх нөхцөл цаг уурын байдлаас шалтгаалжбүрддэггүй. Тиймээс цэнгэлдэх хүрээлэн байгуулж жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх бүрэн боломж нээгдэнэ гэж УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ