Сахалтай дуучнаас болж Балканы хойгт үер болсон гэнэ

Дэлхийн хамгийн том TV шоунуудын нэг“EuroVision” дууны наадмын тэргүүн байры шагналтАвстрийн дуучин Кончита Вурст гэх сахалтай оролцогчийг дэлхийн дахин мэддэг болоод удаагүй ч түүний талаархшуугиан дэгдсээр л байна.

Тодруулбал Балканы хойгт үер бууж 50 хүн амиа алдсанд түүнийг хариуцлага хүлээх ёстой гэж үнэн алдартны сүмийн удирдлагууд үзэж байгаа ажээ.

Учир нь тэднийхээр уг нэр хүндтэй тэмцээнд Австрийн этгээд уран бүтээлч ялсантай давхцан байгалийн гамшиг болсон нь энгийн үзэгдэл биш гэнэ. Тиймээс Кончитаг ялуулсны төлөө Бурхан биднийг шийтгэж байгаа гэж хэлжээ.

Сүмийн тэргүүн Патриарх Ириней “Үер бидний гэм нүглийг угааж байна” гэж ярьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ