Ким Кардашианы хурим Европыг бужигнуулж байна

Ирээдүйн эхнэр нөхөр Канье Вест, Ким Кардашьян хоёрыг Парис хотын дэлгүүрээр хэсч явахад, Италийн Флоренц мужид ажил ид буцлаж байна.
Forte di Belvedere цайзад өргөх кранууд газар сайгүй ажиллаж, ажилчид ийш тийш гүйлдэн, тавдугаар сарын 24-нд энд ирэх хоёр цуутай хүний хуримд бэлтгэж байна.
“Энэ нь Ким Кардашьяны хувьд жинхэнэ үлгэрийн юм шиг үйл явдал байх болно. Канье бүх нарийн ширийн зүйлийг сайтар бодсон байна лээ” гэж хуримын зохион байгуулагч хэлжээ.
Хосын бүх зочин тавдугаар сарын 23-ны баасан гаригт тусгай нисэх онгоцоор Парист ирнэ. Тэднийг Four Seasons Hotel George V зочид буудалд байрлуулах ажээ.
Учрыг мэдэх хүний хэлснээр, үдээс хойш гурван цагт цаашдын арга хэмжээний төлөвлөгөөг бүх хүнд танилцуулах юм.
Үдийн хоолны дараа тэд Версалийн ордонд очиж, дараа нь өдөр Флоренц руу явах ажээ. Ямар ямар гэнэтийн бэлэг барихыг Каньегаас өөр хэн ч мэдэхгүй байна. Хуримын өдөр өөрийг нь юу хүлээж болохыг сүйт бүсгүй ч гадарлахгүй байгаа гэнэ.
Гэрлэх ёслол болох цайзыг 16 дугаар зуунд барьжээ. Канье түрээсэнд нь 400 мянган доллар төлсөн байна. Дараа нь шинэ эхнэр, нөхөр болон тэдний зочид цайзаас зургаан бээрт орших Corsini Villa a Castello харшид очих ажээ.
Энэ завсар телевизийн од бүсгүйн ээж Крис Женнер нөхөр Брюсийн хамтаар Парис хотоор сайхан нь аргагүй зугаалж явна. Тэд хоёр салах гэж байгаагаа бүр өнгөрсөн оны аравдугаар сард зарласан ч, хуримын бөгж эмэгтэйн гарт гялалзан харагдана.
Тэр болох гэж буй үйл явдалд маш их сэтгэл догдолж, Ким, Канье хоёрын бие биедээ үнэнчээ тангараглах тэр мөчийг тэсч ядан хүлээж байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна. Крис, Брюс хоёрын хамт тэдний бусад охин Кендалл, Кайли, Кортни болон хүү Брендон нар нь ч байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ