Эмч нарын үгийг зөрөн байж жирэмслээд ганц ч болов үрээ үлдээгээд хорвоогоос явдаг юмуу даа…

Сайн байцгаануу та бүхэнтэй сэтгээ хуваалцах гэж байгаадаа маш их догдолж бас уйлж сууна. Би аав ээжийнхээ жирийн л нэг охин байнаа. Би одоо 26 настай хүүхэдгүй одоо сайн найз залуутай. Яагаад одоо гэж байгаа гэвэл би ээжээсээ төрөхдөө л зүрхний гажигтай төрсөн юм. Ээж маань намайг хүн болгох гэж 5 жил эмнэлэгээс салаагүй гэдэг юм бас 3 сар эмнэлэгт амьдарсан гэдэг. Хааяа 3-р эмнэлэгт очиж үзүүлээд лифтэнд явахаар энэ лифтээр миний охин мөн ч их тоглож байсан даа гэж хэлэхээр өөрийн эрхгүй ээжийгээ өрөвдөх шиг болдог юм.

Заримдаа би яагаад ийм амьдарч байгаа юм бэ яагаад ганцхан би юм бэ гэж өөрөө өөртөө урам хугарч гомдлох үедээ аав ээждээ намайг үхүүлчихгүй яасан юм бэ ингэж амьдруулж байхаар гэж муухай үг хэлж сэтгэлийн өвтгөдөг байсан.

Хар багаасаа өвчтэй байсан болохоор цэцэрлэгт явж үзээгүй гэрээр хүмүүжсэн гэхдээ минь аав ээж намайг сайн сайхан охин болгож өсгөж хүмүүжүүлсэн юм шүү. За сургуульд явлаа бие өвддөг болохоор хичээл гэрийн хооронд л явахдаа хөв хөх царай даарсан амьтан л ирдэг байсан тэгээд 10 жилээ төгслөө их сургуульд явж чадаагүй ээ. Аав ээж минь мөнгөгүй бас намайг явж чадахгүй гэж хэлсэн их ачаалалтай гээд харин ээж эгч 2 маань намайг гоо сайхны сургалтанд сургаж гоо сайхан ч гэсэн мэргэжилтэй болгосон юм. Энэ мэргэжилээрээ би ажилсаан сайхан байсан би зүгээр гэртээ суугаад байж чадахгүй болсон ажилаад л ажилаад л гэхдээ хураасан юм ч байхгүй л дээ.

Манайх 4 хүүхэдтэй ах минь доор 2 хөөрхөн цэцэг шиг дүү нар минь байдаг юм. Дүү оюутан болсон учраас ажилаад олсон мөнгө дүүдээ өгдөг байсан. Гэтэл одоо би ажилч хийж чадахгүй болсоон хяналтын эмч маань нас чинь явах тусам л хүндэрч хэцүү болно бас хэзээ ч хүүүхэд гаргаж чадахгүй болохгүй гэж их хэлдэг байсна юм. Тухайн үед ойлгодоггүй байж дээ одоо бол энэ үг үнэн болсоон. Манай гэр 4 давхарт байдаг юм энэ хооронд гарахдаа би 3-4 удаа амарч сууж байж гэртээ ирдэг маш их амьсгаадаж зовиуртай. Эмэгтэй л хүн болсон хойно хүнд дурлаж хайрлалгүй л яахав дээ…

Намайг гаднаас минь харахад хэнд ч гологдохгүй сайхан бие хөөрхөн царайтай мисс гэдэг юм :D Тэгээд анхны хайр минь намайг өвчтэй боловсролгүй хүүхэд гаргаж чадахгүй гэдгийг минь мэдээд салсан даа. Тэр үед надад үнэхээр хэцүү байсан ингэж хүнд гологдож амьдрах гэж дээ гэж бодоод би шууд л гэлэнмаа болноо гэж боддог болсон юм. Хажууд нь ээжийгээ аавыгаа их зовоосоон.

Би бурхан байдаг гэдэгт үргэлж итгэдэг бас тусалдаг сонсдог гэдэгт. Би одоо үнэхээр бурханы надад өгсөн зүйлээс нь аваад байж байна намайг ойлгодог хайралдаг яг л ганцхан минь төлөө төрсөн мэт энэ сайхан нөхөртөө баярлаж сууна даа. Гэтэл би заримдаа энэ хүнийг бас их өрөвдөж харахаар л хэцүү санагдаад байдаг боллоо. Өвдахөд минь үргэлж хамт байж гарыг минь атгаж уурлаж уйлж гомдолоход минь намайг чадахаараа тайвшруулж инээлгэж бүхнийг минь ойлгож чаддаг бурхан шиг хүн дээ.

Заримда яах гэж учрав даа бас л надаас болоод нэг хүн зовох ёсгүй адилхан л хүний үр шүү дээ аав ээж нь жаргаасай л гэж боддог байх даа гэж бодохоос л дотор минь харанхуйлж хэцүү болох юм. Заримдаа хатуу зан гаргаж олон удаа салъя яваад өг би чамайг жаргааж чадахгүй хүүхэд гаргаж чадахгүй боловсролгүй өвчтэй хүнтэй амьдарч юу хийх гэсийн сайхан эрүүл саруул ухаантай ажил төрөлтэй хүүхдийг чинь гаргаад өгөх хүнтэй танилц гэж хэлдэг ч үгүй чамдаа л хайртай салахгүй чамтай байхад би жаргалтай байдаг гээд уйлаад байдаг юм. Уйлахаар нь өрөвдөөд хамт уйлахаас өөрийг хийж өгч чадахгүй юм даа.

Зармдаа хүнд өвдөхөөрөө хэдэн өдрөөр ч хамаагүй хэвтэрт ордог юм тэгээд ээ хөөрхийдөө энэ хүн над шиг юмыг харах гэж ирсэн хүн юм байх даа гэж бодох юм их л өрөвдөх юм даа. Бид 2 маш их хайртай 2 биендээ. Миний бурхан шиг аав ээж 2 минь өөрсдийн хэмжээндээ явах асуух уулзах хүмүүстээ уулзсаан. Хагалгаанд орох хэрэгтэй гэсэн эмч нар гэтэл тэр хагалгаа нь их үнэтэй гээч ганцхан миний төлөө 2 дүүгийн минь ирээдүй аав ээжийн минь гэр байхгүй болно гэдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй ээ. Ээж аав минь хандив цуглуулаад ч болов орно минь охин эдгэрнээ гэж хэлэх юмдаа чааваас…

Эхэндээ ч их л найддаг байлаа эдгэрнэ гоё болно тэгээд жаргалтай сайхан амьдарна гэж одоо харин үгүй ээ. Айлын том охиныхоо хувьд хүний гэргийн хувьд ядаж эмч нарын үгийг зөрөн байж жирэмслээд ганц ч болов үрээ үлдээгээд хорвоогоос явдаг юмуу даа гэж шийдээд байж байна даа. Энийг бичээд суухад үнэхээр хэцүү байгаа ч сэтгэлээ онгойлгож дотроо уудалж байгаа даа баяртай байна би. Уйлсаар л сууна…

Та бүхэн минь эрүүл саруул л байгаарай эрүүл хүн гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг ойлгож ухаарч зөв амьдарч яваарай гэж хүсий даа. Та бүхнийг хүндэтгэсэн З.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ