Эсвэл би энэ хүнийг зүгээр л хүлээх хэрэгтэй юу?
Сайн байна уу? Би танай сайтыг үргэлж уншдаг. Энэ удаад өөрийн сэтгэлээ хуваалцах гэсэн юм. Гэнэтийн тохиолдлоор түүнтэйгээ учирч эрэгтэй хүний сайхан хайр халамжийг богинохон хугацаанд түүнээсээ дэндүү ихээр мэдэрсэн. Ийм сайхан хайрыг надад авчирсан түүндээ дэндүү их баярладаг. Энэ миний амьдралд тохиолдсон хамгийн нандин сайхан хайр минь. Хамтдаа байсан цаг хугацаа дэндүү сайхан байсан…
Гэвч нэг л өдөр энэ их хайр миний амьдралд гэнэт орж ирсэн шигээ гэнэт гараад явчихлаа. Одоо сэтгэл минь өвдөж тэр хүнийг бодох, харах, санах бүрийд үнэхээр тэсвэрлэхэд хэцүү байна. Би тэр хүнийг над дээр эргээд ирнэ гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Яагаад ч юм зөн совин минь надад эргээл ирнэ гэдгийг хэлээд байх шиг. Бидний энэ салалтанд хэн хэн нь буруугүй зүгээр л бусдын хорон үйлдлээс болсон. Хэдийгээр салсан хүмүүс ч гэсэн оройтоход минь хүргэж өгдөг, өдөр хамт хооллодог. Ийм харилцааг яаж буцааж эргүүлэх вэ? Зөвлөгөө өгөөч чин сэтгэлээсээ. Эсвэл би энэ хүнийг зүгээр л хүлээх хэрэгтэй юу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ