Өндрөөс унасан жаалыг барьж авч чаджээ

Бага насны хүүхдүүд эцэг эхийн анхаарал болгоомжгүйгээс өндрөөс унаж амиа алдах, бэртэж гэмтэх нь ч энүүхэнд байдаг. Тэгвэл тийм нэгэн явдал эцэст нь сайхнаар төгссөн байна. Хятадын Гуанжоу мужид хэдэн өдрийн хоёр давхрын цонхноос унасан нэг ойтой хүүхдийг дор нь зогсож байсан залуу газар унагалгүй барьж авч чаджээ.
Энэ нь гудамжны камерт бичигдсэн бөгөөд дүрс бичлэг нь youtube-д тавигдаад байгаа юм. Хятадын төдийгүй олон улсын нийгмийн сүлжээ сайтуудаар цацагдаж тэр ч байтугай CNN агентлаг энэ явдлыг онцлон мэдээлсэн байна.
Бяцхан жаал цонхон дээрээс хариугүй унах гэж байхыг харсан хүмүүс дор нь цаас, буйдангийн хэсэг сэлтийг авчирч тавьсан ба удалгүй хүүхэд ч унаж дор нь зогсож байсан залуу азаар барьж авч чадсан байна. Хүүг аварсан залуу ч орон нутгийн хэвлэлийнхний анхааралд өртөж телевизүүдээр тасралтгүй гарах болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ