Спортын өдөрлөгт урьж байна

Өнөөдөр Спортын төв ордны гадна талбайд 12.00-14.00 цагийн хооронд Соёл, спорт, Аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвөөс спортын нээлттэй өдөрлөг зохион байгуулна.
Шатар, 100 буудалт даам, дартс, сагсан бөмбөг, гимнастикийн спортыг сурталчлах өдөрлөг болох тул дээрх спортын төрлөөр сонирхон хичээллэгчид болон сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ