Аман секс бүхий дэлхийн алдартай лого

Бүх цаг үеийн хамгийн их танигдсан барааны тэмдгүүдийн өртөг маш их зөрөөтэй байдаг бөгөөд дэлхийн зарим брэнд барааны тэмдэг зохиолгохдоо олон сая ам. доллар төлсөн байдаг бол, бусад нь15 долларын чек өгсөн өгсөн төдийгөөр өнгөрсөн байх жишээтэй. Харин зарим нь сохор зоос ч гаргаагүй аж. Барааны тэмдэг нь тухайн компанийн стратегийн хөгжлийн гол хүчин зүйл байдаг. Тийнхүү ямар ямар компани өөрийн танигдсан логотипт олон саяыг зарж,харин ямар ньганц кино үзэх тасалбарын үнээс илүүгүй мөнгө төлснийг мэдээд та гайхах болно.
1. Google
Зарцуулсан: 0 доллар
Google-ийн олон өнгийн нэртэй барааны тэмдэг олон жилийн турш багагүй өөрчлөгдөж байсан ч, түүний эх загварын дизайныг компанийн хамтран байгуулагч Сергей Брин GIPM-ийн графикийн төлбөргүй программаар 1998 онд зохиожээ. Google-ийн тэмдгийн бусад эх загварыг цаашид зохиох ажлыг Стэнфордын их сургуульд сурч байх үеийн Брин болон Лари Пейж хоёрын найз бүсгүй Рут Кедар гүйцэтгэсэн байна.
2. Coca-Cola
Зарцуулсан: 0 доллар

”Coca-Cola”-гийн нэрт логотипыг уг компанийн үүсгэгч байгуулагчийн түнш, нягтлан бодогч Фрэнк М.Робинсон 1886 онд зохиожээ. Компанийн албан ёсны сайтад бичсэнээр, “рекламд хоёр “C” үсэг сайхан харагдана хэмээн үзэхдээ, ”Coca-Cola” гэсэн нэрийг санал болгосон байна. Тэр өвөрмөц барааны тэмдэг зохиохыг хүсч, тиймээстухайн үеийн онцлог бичгийн хэвийг харуулсан гар бичмэлийн тусгай Spenverian үсгээр бичих хүртэл олон ноорог хийжээ.
3. Twitter
Зарцуулсан: 15 доллар
Компани одоо дэлхий нийтэд нэрд гарсан твиттерийн шувууны дүрстэй өөрийн логотипыг гэрэл зургийн сангаас 15 ам.доллараар худалдан авчээ. Японд аж төрдөг зургийн эзэн, британийн зураач Саймон Оксли ердөө 6 орчим долларын шан авсан байна. Түүнээс хойш шувууны хэлбэр дүрсийг нэлээд өөрчилж, илүү орчин үеийн дүр төрхтэй болгосон юм.
4. Nike
Зарцуулсан: 35 доллар
Компанийг хамтран байгуулагч Фил Найт энэ логог графикийн дизайнд суралцаж байсан оюутан бүсгүй Кэролин Дэвидсоноос 1971 онд авчээ. Портлэндийн их сургуульд лекц уншдаг байсан Найт үзэсгэлэнд тавигдсан тосон будгаар зурсан зургуудыг үзэж чаддаггүй гэсэн бүсгүйн яриаг санаандгүй сонссон байна. Тиймээс тэр график, диаграмм болон эцсийн дүнд логотип зурвал нэг цагийн 2 доллар өгөхөөр бүсгүйд санал болгожээ.
“Энэ тэмдэг надад таалагдахгүй байна, гэхдээ яваандаа таалагдаж магадгүй юм” хэмээн Найт хэлээд, Nike-ийн нэрийн барааны “шувуухай тэмдэг” зурсан бүсгүйд 35 доллар дуртай дургүй нь өгчээ.
5. NeXT
Зарцуулсан: 100.000 доллар
Стив Жобс Apple компаниас явсныхаа дараа 1985 онд түүний байгуулсан компанид зориулсан логог IBM компани, хүргэлтийн UPS алба, телевизийн ABC суваг зэргийн нэрийн тэмдгийг зохиосоннэрт дизайнер Пол Рэнд хийжээ.
6. 2012 оны Лондоны олимпийн наадам
Зарцуулсан: 400.000 фунт стерлинг (625.000 орчим ам.доллар)
Бүр 2007 онд “Wolff olins” агентлагийн зохиосон энэ лого нэлээд хайш яайш дүрсээрээ, түүнчлэн аман секс хийж буй хоёр дүрсийг эндээс харж болно гэдгээрээ шүүмжлэл дагуулж байжээ.

7. Pepsi
Зарцуулсан: 1.000.000 доллар
Логотипийг 2008 онд Amell Group студи шинэчилжээ.
8. BBC
Зарцуулсан: 1.800.000 доллар
ВВС суваг ташуу үсэг болон эрс ялгардаг өнгөнүүдээс тэгш дөрвөлжин доторх ердийн Gill Sans үсэгт шилжин, 1997 онд өөрийн логотипийг өөрчилсөн юм.
9. BP (British Petroleum)
Зарцуулсан: 211.000.000 доллар

BP компани 2008 онд өөрийн логог 211 сая ам.доллараар худалдан авчээ. Рекламын Ogilvy & Matherагентлаг “найдаж болох, итгэж болох компанийг дүрслэн харуулахын тулд”логотип, слоган болон дүрсийг өөрчилжээ.
Гэвч 2010 онд Мексикийн буланд нефть асгарсны дараа ВР компанид имиджийн бусад асуудал үүссэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ