Харумафүжи түрүүлэх найдваргүй боллоо

Японы мэргэжлийн сүмогийн Нацу башёгийн арван дөрөв дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал шинэхэн ёкозуна болох Какарюү М.Анандтай барилдаж ёрокири мэхээр давснаар 13 даваа 1 унаатай болсон бол М.Ананд 9 даваа 5 унаатай боллоо.
Харин их аварга Харумафүжи Д.Бямбадорж озэки Кисеносатотай барилдаж давахдаа үснээс нь татсан тул дүрмийн бус хэмээн үзэж давааг Кисеносатод өгсөн юм.
Ингэснээр энэ башёд түрүүлэх найдлагаа манай их аварга алдаж 11 даваа 3 унаатай болсон ба маргааш Хакүхо М.Даваажаргалтай барилдах бол 12 даваа 2 унаатай тэргүүлэгчийн араас хөөж буй озэки Кисенасато Какүрюү М.Анандтай барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ