Дорноговь аймагт гурван хөлтэй унага гарчээ

Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн үхрийн 20 тугал тодорхой шалтгаангүйгээр үхсэн явдал гараад удаж байна. Тэр байтугай цацраг идэвхит бодисын нөлөөллөөс тугал хордсон байхыг малчид нь үгүйсгээгүй. ГэвчДорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг “Дулаан уул” орчимд цацрагийн бохирдол илрээгүй гэдгийг холбогдох байгууллага нь тогтоосон.
Харин цацраг хэвийн хэмжээнд байна гэсэн дүгнэлт гаргаснаас хойш тугал үхэж, мал гаргасан айлууд уушги нь толботож, өөрчлөлт орж байгаа тухай яригдах болсон юм. Гэхдээ тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Кожеговь” компани нь туршилтын олборлолт хийхэд гарсан хаягдал шаврын цэгээс цацраг илэрсэн болж, асуудал үүссэн. Гэвч өнөөдрийг болтол энэ суманд янз бүрийн эмгэгтэй мал гарч байгаа нь асуудал хэвээр байгаа юм. Үүний жишээ болж Зүүнбаян багт энэ сарын 11-нд гурван хөлтэй унага төрсөн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ