Т.Хулангийн төлөө нөхөр нь өөрийнхөө уран бүтээлийг золиослож байжээ

Тайз, дэлгэцийн урлагт өөрийн дүр болон үүх түүхээ мөнхлөн үлдээсэн Гавьяат жүжигчин Г.Дашхүү агсаны хүү кино найруулагч Д.Галбаярыг УДЭТ-ын жүжигчин Т.Хулангийн нөхөр гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй.

Учир нь, тэдний хувийн амьдрал ихэд нууцлаг байж ирсэн бөгөөд сүүлийн үед л гэр бүл болон хүүхдүүдийнхээ гэрэл зургийг олон нийтэд харуулдаг болсон билээ. Д.Галбаярын хувьд өмнө нь амьдралтай байсан нэгэн бөгөөд анхны эхнэрээсээ охиноо авч үлдсэн тэрбээр Т.Хулантай ханилаад нэг хүүтэй болцгоосон.

Тэд оюутны ширээний ард хамт суралцсан найзууд бөгөөд Т.Хулан түүнийг араасаа удаан гүйлгүүлж байж үерхэх зөвшөөрлөө өгсөн гэлцдэг. Хайр дурлалынхаа төлөө тэд олон зүйлийг хийж, Д.Галбаяр нь өөрийнхөө уран бүтээлийг түр хойш тавьж, Т.Хулангийн карьерыг дээшлүүлэхэд нэлээд ан­хаарч, өөрийнхөө уран бүтээлийг хүртэл золиос­лож байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ