Шүүх хурлыг секс тасалдуулав

Италийн Генуя хотын шүүхийн ордонд хүн амины хэрэг хэлэлцэн шийдвэрлэх үйл ажиллагааг шүүх хурлын танхимын зэргэлдээх өрөөнд секс хийж байсан хүмүүсээс болж тасалдуулахад хүрчээ. Шүүх хурал эхлээд удаагүй байтал зэргэлдээх өрөөнөөс тачаадан орилж буй дуу сонсогдсон гэнэ. Шүүх хурлыг даргалж байсан шүүгч эмэгтэй үг хэлж байсан улсын яллагчийн яриаг зогсоосон байна.

Хурлын танхимд нам гүм болтол хурлыг чухам юу тасалдуулахад хүргэсэн нь тодорхой болжээ. Хагас тунгалаг хаалга бүхий өрөөн дотор нэгэн хос секс үйлдэж байсан бөгөөд тийшээ шүүхийн ажилтнууд очиж тэднийг зогсоосон аж. Олдсон мэдээллээр бол шүүхийн ордонд тэндхийн ажилтнууд сексдэж байжээ. Тэдний нэг нь гэр бүлтэй байсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ