Энэ өдөр архи уух, тамхи татахыг цээрлэвэл сайн

Билгийн тооллын 28. 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.
Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ