Х.Цагаанбаатар гавьяатын гэрийг хулгайлжээ

Х.Цагаанбаатар гавьяат гэрээ хулгайд алдсан тухай өөрийн цахим хуудаснаа бичжээ. “Үр хүүхдүүдээ агаарт гаргах зорилготойгоор Ерөнхийлөгчийн тэтгэлэгт цалингаараа таван ханатай гэр худалдаж аваад Нисэхийн хашаан дотроо барьсан чинь хулгай аваад явчихсан байх юм аа.

Хүний хөдөлмөрөөрөө олсон зүйлийг зүгээр ингээд хулгайлаад явахаасаа санаа нь зовдоггvй юм байх даа. Хулгай хийх бас хөдөлмөр юм болов уу? Гар нь татаасай. ХУД-ийн цагдаа нар минь сайн ажиллаж, хулгайчийг олж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн гавьяат гайхашран өгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ