Порошенко Украины ерөнхийлөгч болох нь тодорхой байна

Украины ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөх дөхөж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Юлия Тимошенко, Дмитрий Ярош нар Украинышинээр сонгогдсон ерөнхийлөгчийг дэмжихэд бэлэн байна гэж хэвлэлд мэдээлжээ.

Учир нь тэдний өрсөлдөгч болох нэр дэвшигч, бизнесмэн Петр Порошенко социологийн албадаас явуулсан санал асуулгын дүнгээр, Украины ерөнхийлөгчийн завсрын сонгуулийн эхний шатанд ялж байна. Телевизийн ICTV сувгаар нэвтрүүлсэн хэвлэлийн хурлаас санал асуулгын дүнг зарлажээ. Үүнээс үзвэл, Порошенко сонгогчдын 57,31 хувь, Нийт Украины «Батькивщина» намын тэргүүн Юлия Тимошенко 12,39 хувь, Радикал намын тэргүүн Олег Ляшко8,69 хувийн санал авахаар байна.

Санал асуулгаар сонгуулийн эхний шатанд ялж байгаа П.Порошенко Оростой хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд амжсан. Тэрээр "Хоёр талын харилцаа ноцтой байгаа ч, хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх боломж бидэнд хангалттай бий” гэж ням гаригт хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Тэр Оростой харилцах харилцаа “хамгийн их ээдрээтэй” байна гэж нэмж тодорхойлсон. “Сүүлийн 200 жилд манай орнуудын харилцаа ийм хямралтай байсныг би мэдэхгүй юм. Гэсэн ч хэлэлцээний үйл явц эхэлсэн. Энэ нь Женевийн хэлэлцээ юм. Өнөөдөр би АНУ, ЕХ-ны оролцоотойгоор өөр маягаар ОХУ-тай хэлэлцээ хийж болох юм” гэж нэр дэвшигч хэлсэн байна.

Порошенко сонгуулийн дүнг тайлбарлахдаа, өөрийнхөө ялсан гэдэгт итгэлтэй байгаагаа ойлгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгууль боллоо, хоёр дахь шатны санал хураалт болохгүй гэдэгт би итгэлтэй, миний албан ёсоор очих эхний газар нь “Донбасс байх болно” гэж онцлон тэмдэглэжээ. “Ард түмэн эхний шатанд стратегийн сонголт хийлээ, энэ нь европын интеграци юм” гэж тэр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ