Цэргийнхэн Тайландын экс ерөнхий сайдыг суллав

Тайланд улсад эргэлт хийсэн цэргийнхэн хэдэн хоногийн өмнө саатуулагдсан тус орны ерөнхий сайд асан Ийнглак Чинаватыг суллажээ. Эрх баригч цэргийн зөвлөлийн учрыг мэдэх төлөөлөгчийн хэлснийг иш татан BBC news сувгийн мэдээлснээр, Чинаватыг улс төрд оролцохгүй байхыг цэргийнхэн хатуу сануулсан байна. Мөн тэрээр гадаадад явахыг хүсвэл, цэргийн эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болж байна.

Эргэлт хиймэгц өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тогтоосон цэргийн дэглэмийг шүүмжилж мэдэх олон нэрт улс төрч, эрдэмтэн болон бусад хүнийг саатуулаад байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ