99 настай эмээ дээд сургууль төгсжээ

Америкийн Мэн муж улсын 99 настай эмээ диплом авах ёстой байснаас хойш 75 жилийн дараа коллеж төгсжээ гэж Ассошиэйтед пресс агентлаг мэдээлсэн байна. Тэрээр 1939 онд таван долларын татвар төлөөгүй нь сургуулиа төгсөж чадаагүйн шалтгаан болжээ.

Ингэснээр Жесси Уайт хэмээх эмээ Бангор хотын Бил коллежийн төгсөгчдийн диплом гардан авах ёслолд оролцжээ. Өтөл насны төгсөгч таталган бичиг, нягтлан бодохын бакалаврын зэрэг авсан байна.

Хатагтай Уайт саажилт өвчинтэй ч, олон жил нягтлан бодогчоор ажиллажээ. Түүний танил тохиолдсон асуудлыг дуулаад, татварыг нь төлж, диплом авах ёслол хийхэд нь тусласан байна. Диплом гардан авсандаа би маш их баяртай байна гэж тэр хэлжээ. “Суралцахаас хэзээ ч бүү хойш суу. Та суралцахаа боливол, та хөгширнө гэж ярьцгаадаг. Тиймээс би цаашид ч суралцах бодолтой байна” гэж тэр сэтгэгдлээ хуваалцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ