400 оноо авч чадаагүй төгсөгчийг их, дээд сургуульд элсүүлэхгүй

Энэ жил их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болсон юм. Нөгөөтэйгүүр нэг хичээлийн бүртгэлийн хураамжийг 5800 төгрөг, батламж хуудсыг 700 төгрөг болгосон өөрчилсөн билээ. Харин 400-гаас дээш оноо авсан төгсөгч их, дээд сургуульд элсэх эрхтэй болно. Хэрвээ 400 оноо авч чадаагүй төгсөгч элсэх эрхгүй гэсэн үг. Элсэлтийн ерөнхий шалналтыг зургадугаар сарын 14-нд орон даяар авч эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ