Д.Сумьяабазар бол "Их Монголын хүчтэн"

Өвөрхангай аймгийн хүчтэнүүдийг нэгтгэдэг “Их Монголын хүчтэн” дэвжээг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар удирдахаар болжээ. Тус дэвжээг өмнө нь МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар удирддаг байсан юм. Харин нутгийн бөхчүүдийн саналаар ийнхүү дэвжээний удирдлага солигдож байгаа аж.
Түүнийг Өвөрхангай бөхчүүд зодоглосон "Алтан нутаг" бөхийн барилдааны үеэр томилсон байна.
Тэрбээр энэ үеэр нутгийн бөхчүүдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээхээ амлаад, бөхчүүдийн залуу бөхчүүдээ дэмжих, наадмаар улсын цол авах бөхийн тоог нэмэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ