Нэн эртний “секс хэрэгсэл”-үүд

Секс тоглоом, эротик секс фантасид зориулсан төрөл бүрийн хэрэгслүүд уг гарлынхаа хувьд нэн эртний буюу хэдэн арван мянган жилээр тоологдох хугацаанд хамаарагдана.

Хүн төрөлхтний тухайн үеийн хүсэл тачаалаа хэрхэн хангаж байсан, секс хэрэгслийн хэлбэр олон төрөл байсан байх юм. Ингээд эртний хүмүүсийн хэрэглэдэг байсан гэх хэд хэдэн секс тоглоомын талаарх мэдээллийг "Сексийн боловсрол"-д тань зориулан оруулж байна.

Энэхүү мэдээллээр садар самууныг сурталчлах гэсэн бус хүн төрөлхтний үр удмаа үлдээх сэтгэл сэрэхүйн гайхамшиг болсон мөнхийн сэдэв "Сексийн боловсрол"-д тань зориулсан болно гэдгийг дахин тодотгоё.

Жич: Зарим эх сурвалжийн зураг олдоц бага байсан тул орчин цагийн зургаар орлуулсан болно.

1. Дэлхийн хамгийн урт настай секс тоглоом

Эртний энэхүү сексийн хэрэгсэл нь сексээс өөр зориулалтаар давхар хэрэглэгддэг байжээ. Tubingen-ий их сургуульд судалсан бөгөөд Германы нэгэн агуйгаас олджээ. Ойролцоогоор 30.000 жилийн өмнөх эд бөгөөд гал гаргахын тулд энэхүү цахиур чулуун секс эдлэлээр цахидаг байсан гэж үзсэн гэнэ.

2. Олисбос буюу Эртний хиймэл эрхтэн

Дилдо ч гэж нэрлэдэг бөгөөд дур тачаалаа дарахаас гадна стресснээс ангижрах зорилгоор гар хангалга хэлбэрээр Эртний Грект хэрэглэдэг байсан байна. Грекчүүд лесби хүмүүсийг “tribads” гэж нэрлэдэг байсан бөгөөд тухайн үеийн лесбичүүд хэрэглэдэг байжээ. Сексийн тухай өгүүлсэн түүхийн нэг номд Грекд хиймэл буюу дуураймал эрхтэн үүсч, тухайн үедээ модоор, эсвэл арьсаар бүрж хийдэг байжээ. Тэгээд хэрэглэхийнхээ өмнө оливийн тосоор тосолдог байсан гэнэ.

3. Burmese Bells, Ben Wa Balls буюу дур тавихад хэрэглэдэг үтрээний бөмбөлөг

Эртний Хятадад бэлгийн дур хүслээ төрөл бүрийн өвс ногоо, эм хэрэглэж өдөөдөг байжээ. Японоор рин-но-тама буюу хангинуур бөмбөлөгнүүд гэдгээр нь нэрлэдэг энэ хэрэгсэл Мин улсын үед үүссэн гэж үздэг байна. Эрчүүд нь эрхтэндээ олон жингэнэсэн жижиг бөмбөлөг зүүж түүнийгээ яран эрхтнээ үтрээ рүү нь хийдэг байжээ. Энэ нь нэг талаараа эрхтнийг нь сайхан харагдуулах, нөгөө талаараа ижил хүйстэнгүүдийг газар авахаас сэргийлсэн явдал байсан гэжээ.

Эмэгтэйчүүд ч мөн эдгээр бөмбөлгүүдийг зүүж сексийн үеэр дур ханахдаа хэрэглэдэг байжээ. Хурьцлын үед эдгээр бөмбөлгүүд нь хэн хэнд нь таатай мэдрэмжийг өгч дур ханахад нь дэмждэг гэнэ. Хожмоо энэ тоглоом 18-р зууны эхэн үеэс Барууны орнуудад загварын нэг хэлбэр болж хөгжжээ.

4. Cock Ring буюу шодойнд угладаг цагариг

Шодойн бөгж ч гэж нэрлэдэг энэхүү секс хэрэгсэл нь эрчүүдийн бэлэг эрхтний хөвчрөлтийг хэдэн зууны туршид дэмжсээр ирсэн гэнэ. Баян ядуугаасаа шалтгаалж хийлгэх материал нь өөр өөр байсан бөгөөд баячууд нь сийлбэртэйгээр хүртэл хийлгэдэг байсан байна. Энэ нь тухайн үед эмэгтэйчүүдийг хэлүүгээр нь өдөөх, дур тавиулах үүрэгтэй байжээ. Умдагаа хүртэл шодойгоо, төмсгөө хамтад нь бөгжилхөөс гадна шодойндоо хүртэл суулгадаг болсон байна.

Зурагт: Орчин үеийн цахилгаан цагариг

6. Эр бэлэг эрхтэн томруулагч

Бэлэг эрхтэн томруулагчийг 1700 оны үед Азид түгээмэл хэрэглэх болсон байна. Мэдээллийн эхийг авсан сайтад бичсэнээр үтрээний булчин нь суларсан эхнэрүүдээ урт эрхтэнтэй болж жаргаахыг хүссэн, бэлгийн сулралтай эрчүүд хэрэглэдэг байжээ. Модоор, зааны ясаар, алт, мөнгөөр, зэсээр гээд бүр зэрлэг одосын эврээр гээд олон зүйлээр урласаар иржээ.

6. Гранвиллийн алх буюу балар эртний вибратор

1880 онд Британий эмч Joseph Mortimer Granville анхны цахилгаан механик вибраторыг зохион бүтээж байжээ. Хий өвчнөөр өвчилж уур бухимдлаа дарж чадахаа больж, сэтгэлийн түгшүүрт автсан, секс фантасиг мөрөөдсөн олон эмэгтэйчүүд түүн дээр ирдэг байж.

Цохилтын алх хэмээн нэрийддэг түүний бүтээсэн энэ вибратор “хий”-гээр өвдсөн эмэгтэйчүүдэд дур ханалтыг бэлэглэж анагаахад нь нэмэртэй байсан нь гайхалтай. Өнөөдөр үтрээний, эр бэлэг эрхтниы хэлбэртэй, Жи цэгийн, анал гээд олон төрөл болон хөгжжээ.

Доор өөр нэгэн эх сурвалжаас авсан хэд хэдэн цахилгаан вибраторын төрлүүдийн зургуудыг хавсаргалаа.

Рэйчель Пи. Мэйньс гэгч The Technology of Orgasm хэмээх бүтээл гаргасан ба энэхүү номонд 1880 - 1960-аад оныг хүртэлх секс “орлуулагчид”-ын тухай оруулжээ.

Анагаах ухааны түүхэн хөгжлийн явцад цахилгаан вибраторууд 1878 онд нэвтэрсэн ба 1900 оныг хүртэл худалдаанд байжээ. Энэ вибраторууд нь гэр ахуйн цахилгаан хэрэгслийн түүхэнд 5-д бичигддэг хэрэгсэл гэнэ. Үүний өмнө оёдлын машин, сэнс, данх, талх шарагч ордог ажээ. Дараагаар нь индүү, хайруулын таваг зэрэг ордог байна.

Энэхүү мэдээллээр садар самууныг сурталчлах гэсэн бус хүн төрөлхтний үр удмаа үлдээх сэтгэл сэрэхүйн гайхамшиг болсон мөнхийн сэдэв "Сексийн боловсрол"-д тань зориулсан болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ