Хуучинсаг үзэлтэй ч наргиж чаддаг хүмүүс жинхэнэ энд байна
Еврейн хэт хуучинсаг, хэт үндсэрхэг үзэлтнүүд эртний ёс уламжлалыг ягштал хатуу баримтладгаараа алдартай.
Элдэв хамаагүй хүнсний бүтээгдэхүүн, ундаа уухгүй, зөвхөн өөрийн иудейн шашны лам нарын зөвшөөрсөн байдлаар гаргасан малын мах, боловсруулсан хоол ундыг идэж, хувцсыг өмсөнө гээд дагаж дүрэм журам гэж түм. Гэхдээ эд ч гэлээ хэдий хатуу дэг жаягтай жилдээ ганц хоёр удаа цөм авдаг баяртай гэж байгаа. Үүний нэг нь пурим.
Хаа байсан Персийн Артаксеркс ханы үед еврейчүүдийг толгой дараалан хүйс тэмтрэх гэж байхад нөгөө Ертөнцийн эзэн нь аварсан юм гэнэ. Тэгээд тэр өдрийг тохиолдуулан бүх нийтээр баярлаж ууж иддэг, өөрийн ном сударт дурдагдсан хувцсыг өмсөх ёстой.
Гол нь мал болтол уух ёстой юм байна. Тэрийгээ ч сайн хийдэг гэнэ. Өнгөрсөн жил Пурим баярын үеэр хэдэн арван арабууд, цагдаа нарыг барьж зодоод баллах шахаж байсан бол энэ жил харьцангуй тайван өнгөрсөн юм байх.






































СЭТГЭГДЭЛ БИЧИХ