Украин 2.5 тэрбум доллар төлөөд Оростой эвлэрнэ

Европын холбооны эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Гюнтер Эттингер Берлинд болсон сайд нарын гурван талын хэлэлцээний дүнгийн тухай ингэж мэдэгдэв. Хоёр тал хүрч болох үр дүнг өөрийн түнш, ерөнхий сайд болон ерөнхийлөгч нартай зөвшин тохирох ёстой гэж тэр тэмдэглэжээ.
Зургаадугаар сарын 1-нээс эхлэн Европын Холбооны шатдаг хийн зах зээлийн хэрэгцээг тодорхой байдлаар хангаж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нь хэлэлцээний гол зорилго юм гэж Эттингер онцлон дурдсан байна.
Оросын Эрчим хүчний сайд Александр Новак хэлэхдээ, хэрвээ Украин энэ долоо хоног дуусахаас наана 2,5 тэрбум ам. долларын өрөө төлвөл, Оросын тал хийн үнийн тухай хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэв.
Тухайлбал 2 тэрбум доллар төлөх нөхцөлийг хэлэлцээний явцад тохиролцсон бөгөөд энэ нь гуравдугаар сарын сүүлчийн өр юм, Украины “Нафтогаз” үүнийг зургаадугаар сарын 7 гэхэд төлсөн байх ёстой гэж тэр хэлсэн байна. 2009 онд гарын үсэг зурсан хэлэлцээрээр үнийг тогтоож байгаа бөгөөд бууруулж болохгүй гэж Новак онцлон тэмдэглэжээ.
“Хөнгөлөлт үзүүлэх тухай л ярьж болох юм. Энэ нь экспортын гаалийн татварт хамаарах хэлэлцээний асуудал” гэж оросын сайд тодруулан тайлбарласан байна.
Украины талд “Газпром”-тай төлбөр тооцоо хийх шаардлагатай мөнгө бий гэж Украины Эрчим хүчний сайд Юрий Продан хэлжээ.
Ингэхдээ тэр энэ мөнгөний эх сурвалжийг заагаагүй байна. Ирэх пүрэв гаригт өрийн нэг хэсгийг Украин төлөх эсэх асуултад тэр бас хариулт өгөөгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ