Украины америк хөлсний цэргүүд сураггүй алга болжээ

Украины зүүн өмнөд нутагт болж буй сүүлийн үеийн хэрэг явдал санаандгүй, гэхдээ бүрнээ ойлгомжтой үр дагавар дагуулж, тодруулвал Украины засгийн газар болон түүний ажил олгогчид нь хөлсний этгээдүүдэд нэр муутай болжээ.
Хялбар аргаар мөнгө олохоор тооцоолж байсан “зэрлэг галуунуудын” олонх ньхамгийн найдвартай гэх саналыг ч хүлээн авахгүй байна. Украины нутагт зөвхөн америкийн төдийгүй, гаршсан зартай алуурчид олноороо алга болжээ.
Америкийн “зэрлэг галуунууд” украины харцага болж, төрөл арилжсан хэмээн ДХЯ-ны тусгай ангийн дүрэмт хувцас сольж өмсөөд алга болсон хөлсний этгээдүүдийг Украины үндэсний аюулгүйн зөвлөл, цагдаагийн байгууллага, АНУ-ын цэргийнхэн болон тусгай албадынхан эрж сурч байгаа ажээ.
Украинд ирсэн гурван зуун мэргэжлийн алуурчнаас хорь гаруйг нь олж чадахгүй байна. Украинд ярьцгааж байгаагаар, нутгийн олигарх Тарута, Коломойский нарын хөлсөлсөн тагнуул-хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг бүлэг Славянск хотын хавьд алга болжээ. Сүүлд нь өвч зэвсэглэсэн бөгөөд ямар ч нөхцөлд ажиллаж сурсан 20 хүнтэй бүхэл бүтэн нэг салаа Донецкийн талд ул мөргүй алга болсон байна”.
“Цэргийн хувийн Grey Stone байгууллагын нэлээд хэдэн зуун мэргэжилтэн АНУ-аас Украинд ирсэн тухай мэдээ ирлээ.Хэд хэдэн мөргөлдөөнд гадаадынхан бас харагдсан тухай мэдээ ч бас байна. Эдгээр мэдээг шалгахыг бид хүсч байна” гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Тэд бол байлдааны жинхэнэ туршлагатай мэргэжлийн хорлон сүйтгэгчид юм. Ингэхдээ тэд цэргийнхэн төдийгүй, гар хоосон энгийн иргэдийн амь насыг ч бүрэлгэхээс буцдаггүй улс.
Украинд болсон үймээний бүр эхэнд аз сорьсон цэргүүдэд хоногт 500 ам. доллар төлж байжээ. Хорлон сүйтгэгчид сураггүй алга болж, хаана байгаа нь огт мэдэгдэхгүй байгаа одоо үед тэдний үнэ гурав дахин өсөөд байна. Тэд зүгээр л оргон зайлсан бололтой. Нөхцөл байдлыг дүгнэснээр, эсрэг тал тун ноцтой учир, зүгээр л зугаалж байгаа юм шиг явчихаж болохгүйг тэд ойлгожээ. Амь насаа алдсанаас мөнгөө алдсан дээр гэж бодсон хэрэг. Тиймээс одоо тэд шинэхэн дүрэмт хувцасаа энгийн хуучин хувцасаар сольчихоод, Украинаас гарч явах аятайхан мөчийг л анаж байна.
Хөлсний этгээдүүдийг ашиглахыг олон улсын хуулиар хориглосон байдаг. Тиймээс тэдний үйл ажиллагаахууль бус юм.
Саяхан Турк, Герман, Азербайжан, Гүржийн таван мянган сайн дурынхан Украинд цэргийн тусламж үзүүлэхийг санал болгожээ. Украины тюрк-карапапахуудын зөвлөлийн дарга Дашгын Гюльмамедов ингэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, сайн дурынхан өөрийн улсын албан ёсны захирамжаас үл хамааран ажиллах бөгөөд Киевийн эрх баригчдын тушаалыг л хүлээж байгаа ажээ.
Энэ тушаалыг нэг их удаан хүлээхгүй гэж шинжээчид үзэж байна. Юу гэвэл, Киевийн шинэ эрх баригчид өөрийн армид итгэхгүй байгаа юм. Харин хөлсний этгээдүүдэд хэнийг буудах нь огт хамаагүй.
Тэд ерөөс үүнд гаршсан улс. Байлдааны Black Wate, Grey Stone, Akademyзэрэг хувийн байгууллагын “зэрлэг галуунууд” Афганистан, Ирак, Колумб, Хорват, Македон, Либери улс зэрэгбүс нутгийн олон мөргөлдөөнд оролцож явжээ. Ээлж солилцох хугацаанд тэд амарна. Клипний зурагт оролцоно. Харин тэдний ажил хэцүү биш, муугүй мөнгө авдаг, одоо Украин өдөрт 1500 ам.доллар өгч байна. Харин тэнд байлдааны ажиллагаанд оролцохыг хүсэгчид цөөн байгаа үнэн бололтой.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ