Донецкт ширүүн тулаан болж байна

Украины шинэ ерөнхийөгч Петро Порошенко "Оростой хэлэлцээ хийх бодол"-той байгаагаа зарласаны дараа салан тусгаарлагчид болон Украины засгийн газрын цэргүүдийн хооронд Донецкийн нисэх буудалд ширүүн тулаан болж байна. Украины цэргүүд онгоцны буудалд хяналт тогтоож улмаар цэргийн нисэх онгоцуудаа буулгах зорилгоор агаараас довтолгоон эхлүүлсэн юм.
Улмаар газраар байлдааны ажиллагаа үргэлжилж ширүүн буудалцсан ч оросыг дэмжигчдийн зэвсэгт дайчид нисэх онгоцны буудлыг украины цэргүүдэд алдаагүй аж. Одоогоор хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй, мэдээлэл аль аль талаас гаргаагүй байна. Зэвсэгт мөргөлдөөн Донецкт шилжсэнтэй холбоотойгоор Украины шинэ ерөнхийлөгч телевизээр олон нийтэд хандан "Террористуудтай яриа хэлэлцээ хийх ямар ч сонголт бидэнд байхгүй" хэмээн мэдэгдээд байна.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ