Налайхад гарсан ослын үеэр дөрвөн сартай хүү, ээжтэйгээ хамт амиа алджээ

Налайхын замд өнгөрсөн бямба гаригт микро маркийн автомашин суудлын машинтай мөргөлдөж хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, микро маркийн автомашин өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаад осол гарсан хэмээн урьдчилан дүгнээд байгаа аж. Ослын үеэр микро автомашинд сууж байсан гурван хүн хөнгөн бэртсэн бөгөөд харин суудлын машины урд сууж явсан эмэгтэй дөрвөн сартай хүүхдийн хамт амиа алджээ. Харинхойд суудалдхоёр том хүн, хоёр хүүхэд явж байсан бөгөөд нэг хүүхдийн бие нь муу сэхээнд байгаа аж. Сэхээнд байгаа хүүхэд нь ой таван сартай хүүхэд гэнэ. Налайх орох замд хэд хоногийн өмнө мөн ноцтой осол гарч байсан бөгөөд урин дулаан цаг ирж иргэд аялал зугаалга, салхинд гарахдаа бага насны хүүхдийг зориулалтын суудал хэрэглэж байхыг албаныхан хананхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ