Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана

Нийслэлийн Засаг дарга “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай” А/408 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авч 2014 оны 06 дугаар сарын 03-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд зохион байгуулахаар боллоо.
Сургалтад шаардагдахбэлтгэл ажлын болон хоол, бичиг хэрэг, унааны зардлын 7 519 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газарт, хувцас, хэрэглэлийн зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ