Эрдэмтэд: Гар утсаар удаан ярих нь тархинд аюултай

Гар утсаар ярих нь тархины хорт хавдар үүсэх эрсдэлд хэрхэн нөлөөлдөг тухай сэдвийн судалгааг 20 гаруй жил хийж байна. Энэхүү судалгааныхаа талаар Францын эрдэмтэд өөрсдийн дүгнэлтийг танилцуулжээ.
Бордогийн их сургуулийн мэргэжилтнүүд тархины янз бүрийн хорт хавдрын 447 тохиолдлыг шинжилснээр, гар утас их хэрэглэгчдийн тухай мэдээ баримтыг судласан байна. Нэг сард 15 цагаас илүү хугацаагаар ярих нь тархины хорт хавдар үүсэх эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.
Гар утсаар байнга ярьдаг тийм ажилтай мэргэжлийн төлөөлөгчид хорт хавдар тусах илүү их эрсдэлтэй байдаг гэж судлаачид дүгнэжээ. Хэрвээ ердийн хүмүүс гар утсаар сард 2,5 орчим цаг ярьдаг бол, дээрх мэргэжлийн төлөөлөгчид хэд дахин удаан ярьдаг байна.
Дунджаар ердөө 5 жилийн туршид гар утсаар удаан ярих нь эрсдэлийн бүлэгт ороход хангалттай ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ