Николь Кидман залуужуулах тарилгаас болж нүүрээ баллажээ

Дэлхийн хэмжээний алдартнууд өөрсдийн залуу нас, гоо үзэсгэлэнг уртасгах гэж гоо сайхны мэс засал болон ботокс руу хошуурдаг нь хэнд ч нууц биш болсон. Олны танил хүмүүс бусдад үлгэр дуурайл болдгийн хувиар бусдын нүдэнд залуу, эрч хүчтэй хэвээрээ аль болох удаан харагдах нь маш чухал зүйл.

Энэ нь бас тэдний “санхүүгийн даатгал” болж байдаг. Мэдээж ийм байж л тэд эрэлт хэрэгцээтэй байж чадна. Гэвч зарим тайз дэлгэцийн одод гоо сайхны хагалгаа, залуужуулах тарилгаас хэтэрхий хамааралтай болж, үүнийгээ өөрсдөө үл анзааран нүүр царайгаа балласаар байдаг.

Тэдний нэг бол жүжигчин Николь Кидман ажээ. Тэрээр саяхан олны өмнө ээлжит ботоксоо шахуулсан “шинэ нүүртэйгээр” гарч ирсэн юм. Одоо түүнийг өнөөх алдарт муур-эмэгтэйтэй зүйрлэхэд буруудах зүйлгүй болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ