Леонардо ди Каприотой цуг сансарт нисэх тасалбар 700 мянган евро

Саяхан өндөрлөсөн Канны кино наадмын хүрээнд зохион байгуулагдсан томоохон арга хэмжээний нэг бол Холливудын жүжигчин Леонардо Ди Каприотой хамт сансарт нисэх тасалбарыг зарах дуудлага худалдаа байлаа. Каннаас холгүй орших “Hotel du Cap-Eden-Roc”-д явагдсан энэ арга хэмжээний үеэр тасалбарыг Лео өөрөө үнэ дуудсаар 700 мянган евро хүргэж заржээ. Энэ дуудлага худалдаанаас олсон бүх орлого ДОХ-ыг судлахад зориулагддаг юм байна.
Мэдээж, дуудлага худалдааны үеэр оддын чуулган болж,Мила Йовович, Хайди Клум, Жон Траволта, Жейн Фонда, Жессика Честейн, Мишель Родригес нарын алдартнууд хүрэлцэн ирсэн юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ