Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг хэргийг нийслэлд шилжүүлнэ

"Шинэ үе" продакшныхан Орхон аймагт тоглолтоор явж байгаад хоёр жүжигчин нь нэгэн рүүгээ халуун ус цацаж, түлсэн хэрэг гарсан.

Хоёр жүжигчний хувьд аль, аль нь гомдолтой гэсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэх мэдээлэл цацагдаж байсан юм.

Харин энэ талаар албаны хүнээс тодруулахад "Орхон аймгийн цагдаагийн хэлтсээс энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Удахгүй харьяаллын дагуу нийслэлд шилжүүлнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ