Итали Украинаас сэтгүүлчийнхээ амийг нэхлээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Италийн ерөнхий сайд Маттео Ренцитэй утсаар ярихдаа, Украины зүүн өмнөд нутагт цэргийн ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлснээр, Путин болон Италийн ерөнхий сайд нар утсаар ярихдаа, “тавдугаар сарын 25-нд Украинд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбогдуулан тус орны байдлын талаар санал бодлоо солилцжээ”.
“Украинд италийн сэтгүүлч Роккелли болон түүнтэй хамт явсан Оросын иргэн Миронов нар эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнд харилцан эмгэнэл илэрхийллээ. Украины зүүн өмнөд мужуудад цэргийн гэсгээн цээрлүүлэх ажиллагааг нэн даруй зогсоож,Украины эрх баригчид тэндхийн төлөөлөгчидтэй энхийн яриа хэлцээ хийх шаардлагатайг Владимир Путин онцлон тэмдэглэлээ” гэж тамгын газрын мэдээнд дурджээ.
Янз бүрийн салбар, давын өмнө эрчим хүчний салбарт хамтран ажиллах тодорхой асуудал хэлэлцсэнийг” бас мэдээлсэн байна.
Италийн ГХЯ өөрийн иргэний амь үрэгдсэн нөхцөл байдлыг тодруулан тайлбарлаж, буруутныг олж зохих ёсны дагуу шийтгэхийг Украины эрх баригчдаас шаарджээ.
Италийн гэрэл зургийн сурвалжлагч Андреа Роккелли орос орчуулагч болон францын гэрэл зургийн сурвалжлагч Вильям Рогелон нарын хамт Украины цэргийнхний бүслэлтэд байгаа Славянск хотын өмнөд хэсэгт миномётын буудлагад өртсөн байна.
Роккеллидэлхийн хамгийн эгзэгтэй нутгуудад дагнан ажилладаг байжээ. Тэр Афганистан, Ливи, Алжираас гэрэл зургийн сурвалжлага хийж байсан байна.
Одоо амь үрэгдэгсдийн цогцос Славянск хотын цогцос хадгалах газарт байгаа ажээ. Донецк мужийн байдал ээдрээтэй байгаагаас тэдний цогцсыг нисэх онгоцоор авчрах боломжгүй байгааг Оросын ГХЯ дурдсан бөгөөд тиймээс газрын тээврийн хэрэгсэл ашиглахаас аргагүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ