Украины шинэ ерөнхийлөгч Петр Порошенкогийн тухай 10 баримт

Украины ерөнхийлөгч болох гэж байгаа Петр Порошенкогийн амьдралын тухай олны сайн мэдэхгүй 10 баримтыг толилуулж байна.

1. Муу жаал. Порошенко сахилга бат муу байснаас болоод дунд сургуульдаа аав ээжийнхээ чихийг байсгээд л халууцуулдаг жаал байжээ. Ангийн багш надад дургүй, сав л хийвэл захирал дээр авч ордог байсан хэмээн тэр бага насаа дурссан байдаг.

2. Жүдо бөхийн дэд мастер. Порошенко нэгэнт хичээл сурлагадаа муу олны тодорхойлсноор "толгой муутай" хүүхэд байсан тул спортод хүч үзэхээр шийдэж жүдо бөхөөр хичээллэн дэд мастерын болзол хангаж байжээ. Гэсэн ч цэрэгт татагдсан ба улмаар цэргийн хэлтэст дөрвөн түрүүчтэй зодолдож нам цохисны дараахан түүнийг Казахстанд алба хаалгахаар нэг ёсондоо цөлжээ. Бие давхар эхнэр нь амаржсаны дараа л нэг юм түүнийг Киевт шилжүүлэн авчирсан байна.

3. Нам байгуулсан нь. Тэрээр 2000 онд бүс нутгийн сэргэн мандалтын “Хөдөлмөрийн эв санааны нэгдэл” намыг үндэслэгчдийн нэг болсон. Порошенко намынхаа орлогч дарга нарын нэг байсан бөгөөд сүүлд нь энэ намыг Бүс нутгийн нам (ерөнхийлөгч асан Януковичийн нам) гэж өөрчлөн нэрлэсэн байна.

4. Порошенко өөрийнх нь хэлснээр, Украинд какоаны шош нийлүүлэх болсноор өөрийн бизнесийг эхлүүлжээ. Сүүлд нь тэр эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн ах Михаилынхаа бизнесийг өвлөн авсан байна.

5. Петр Порошенкогийн гэргий нь зүрх-судасны эмч, анагаах ухааны дэд эрдэмтэн, дөрвөн хүүхэд төрүүлжээ.

6. Украины “шоколадны хаан”. Түүнийг ингэж нэрлэдэг. Учир нь тэрээр тус улсын амттаны “Roshen” корпорацийн эзэн бөгөөд салбартаа магнат нь болж чаджээ. Сонирхолтой нь тэрээр өөрөө амттан иддэггүй гэнэ. Учир юу гэвэл чихрийн шижин өвчинтэй ажээ. Гэсэн ч сахар орлуулагчийн оронд жижигхэн хэлтэрхий жинхэнэ шоколад идвэл дээр гэж Порошенко үздэг аж.

7. Петр Порошенкогийн сан нь гагцхүү үүсгэн байгуулагчийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг Украины цорын ганц буяны байгууллага бөгөөд захиргааны хамгийн бага зардалтай ажээ.


8. Петр Порошенкогийн эцэг нь хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж, хөдөө аж ахуйн таримал ургамал ургуулах орчин үеийн технологи нэвтрүүлсэн учир Украины баатар цол хүртсэн (2009 оны зургаадугаар сарын 23) Украины хөдөө ахуйн гавъяат ажилтан, Винниц мужийн зөвлөлийн депутат юм.
9. 2013 онд Порошенко “Forbes” сэтгүүлийн шалгаруулалтаар Украины хамгийн баян 10 хүний жагсаалтад оржээ.

10. Одоо тэрээр автомашин, автобусны хэд хэдэн завод “Пятый канал” телевизийг эзэмшдэг. ПорошенкоЕвромайданы идэвхтэй дэмжигч. Тэрээр Майданы цуглаан дээр байнга очиж үг хэлдэг ивээн тэтгэж санхүүжүүлэгч нь байсан. “Новая газета” сонинд тэрээр “хувьсгалыг хүнс, ус, түлшээр ивээн тэтгэж байна” гэж хэлж байсан хүн.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ