АНУ-ын цэрэг 2 жилийн дараа Афганистанаас гарна

АНУ энэ оны сүүлч гэхэд Афганистанд цэргийн үүрэгт ажлаа дуусгавар болгоно. 2015 он хүртэл тус оронд 9800 цэрэг л үлдэх аж. Ерөнхийлөгч Барак Обама ингэж мэдэгдээд, сонгуулийн өмнөх амлалтынхаа нэгийг биелүүллээ гэж тэмдэглэсэн байна.2016 оны сүүлч гэхэд цэргийг бүрэн гаргаж дуусах ажээ.
“Ирэх оноос эхлэн афганчууд өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хариуцана. Америкийн цэргийнхэн зөвлөхийн үүрэг гүйцэтгэх болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч нэмж хэлсэн байна. Афганы цэргийн албан хаагчдын бэлтгэлийг хангаж, “Аль-Каида” бүлэглэлийн эсрэг террорын эсрэг ажиллагаа явуулах нь цэргийнхний үүрэг болно гэж тэр дурджээ.
Обамагийн тодруулж тайлбарласнаар, 2015 оны эцэс гэхэд, АНУ-ын цэрэг Кабул хотод болон Баграмын нисэх хүчний баазад төвлөрөх бөгөөд тэдний тоо барагцаалвал тэн хагасаар цөөрч, бас нэг жилийн дараа Афганистаны нийслэл дэх элчин сайдын яамдын аюулгүй байдлыг хангах цэргийнхэн л үлдэх ажээ.
“Намайг ерөнхийлөгчийн албан тушаалд ороход, байлдааны бүсүүдэд 180 мянган цэрэг байсан бол, энэ оны сүүлч гэхэд 10 мянга орчим нь үлдэнэ” гэж Обама онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматавдугаар сарын 25-нд Баграмын Америкийн цэргийн баазад гэнэт ирсэн юм. Одоо Афганистанд америкийн 33 мянган цэрэг байгааг хэвлэлд дурджээ. Афганд цэрэг оруулснаас хойш АНУ-ын 2 мянга гаруй цэргийн албан хаагч амь үрэгдээд байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ