Өмнөд Солонгосын эмнэлэгт гал гарч 21 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын Чоннам аймгийн өндөр настны асрамжийн эмнэлэгт гал гарсны уршгаар 21 хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ. Амиа алдагсдын 20 нь өндөр настнууд байжээ. Ёнхап агентлагийн уламжилснаар эмнэлгийн агуулахаас гарсан галын утаа өндөр настнуудын амиа алдах шалтгаан болсон байна.

Цагдаагийн газраас галын шалтгааныг тодорхойлохоор хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба урьдчилсан мэдээллээр олон жилийн өмнө баригдсан хуучирч муудсан эмнэлгийн цахилгааны утаст богино холбоо үүссэнээс гал гарсан байж магадгүй гэнэ.

Гал гарах үеэр асрамжийн газрын эмнэлэгт бүгд нойрсож, амарсан байдалтай байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ