Баянгол дүүргийн 17-р хорооны нээлт боллоо

Өнөөдөр Баянгол дүүргийн 17-р хорооны ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсгийн цогцолбор байрны нээлт боллоо.
Нээлтэд оролцсон 17-р хорооны Засаг дарга Д.Саруул“Тус хороо нь эмнэлэг, халамж, нийгмийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, улсын бүртгэл, иргэний танхим, ахмадын чийрэгжүүлэлтийн өрөө зэрэг төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүргэхээр зорьж байна” гэж мэдээллэсэн юм.
Баянгол дүүргийн 17-р хороонд 2599 өрхийн 8879 хүн ам суурьшин амьдарч, 230 аж ахуйн байгуулга үйл ажиллагаагаа явуулдаг баруун талаараа БГД-ийн 18-р хороо, зүүн талаараа БГД-ийн 16-р хороо, Хойд талаараа БГД-ийн 15-р хороо, Урд талаараа БГД-ийн 2-р хороотой хиллэдэг, томоохон нутаг дэвсгэртэй, хүн ам ихтэй, орон сууцнаас бүрдсэн хороо юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ