Монголчуудыг доллараар шээдэг гэжээ

Дэлхийд алдартай Их Британийн "Гуардиан"-ы эдийн засгийн мэдээллийн буланд монголчуудын талаар ийм нэгэн мэдээлэл гараад өнгөрснийг эрх баригчид болон олон нийтэд хүргэхээс аргагүй. Энд үнэхээр л бидний бодит амьдралыг дурджээ. Тэнд дурдагдсан санаа булзах аргагүй үнэн аж.
Сийрүүлвээс: Дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүйгээс гадаадаас импортлосон хоол, хүнсээр дэлгүүрүүд нь дүүрэн, иргэдийн дунд олсон орлогоо гадаадын хоол хүнсэнд зарцуулах нь зэрэг зиндаагаа илтгэдэг гэх үзэл санаа давамгайлдаг. Үнэндээ ичгүүртэй мэт боловч үнэн. Харамсалтай нь долларын ханшийн зөрүүнээс болж монголчуудын импортынхүнс, бараа улам үнэд орсоор доллараар шээж баасаар байгааг хэн үгүйсгэх вэ.
Монголчуудын дийлэнх олонх нь олон жил төрийн эрх барьсан Монгол Ардын намд итгэл алдарч итгэл найдвар тээж Ардчилсан намыг сонгосон. Гэтэл Ардчилсан намыг сонгосон жилүүдэд эдийн засаг унаж, ард түмний амьдрал муудаж хямралын гүнзгий тогоонд ороод байна. Тэрхүү тогоонд анх сонгуулийн ялалт, ялагдлаас шалтгаалсан төрийн албан хаагчид унасан бол араас нь Шинэчлэлийн амьдралыг сонгосон монголчууд унаж байна.
Энэ нь Ардчилсан нам төрийн эрх барьсан цагт улстөрийн хямрал гүнзгийрч, сандал ширээний цусгүй тулаанд ард түмний амьдрал хэлмэгдэж байгааг бидний нүдэнд бэлхнээ харуулж байна.
Шинэчлэлийн Засгийн газар олон зам тавьж байна, гэвч ардын амьдралдхямралын зам тавьж байна гэсэн хүмүүс бүх нийтийн шударга санал асуулга тавибал ихэнх байна гэж хариулах нь ойлгомжтой болж ирлээ.
Тэгвэл монголчууд яах вэ?...Авлигын хэрэгт саатуулагдсан МАН-ыг дахиад л авлига ав гэж сонгох уу.
Эс бөгөөс долларын дарамтад орж хамаг байдгаа доллараар шээж баасаар дуусгах уу.
Засгийн газраас эдийн засгийг сайжруулах 100 хоног зарлаж, Монголдоо дээгүүрт тавигдах олон улсын эдийн засагт олон улсын хэлээр нь ярьж чадах эдийн засагчийг гол найруулагчаар нь тавьсан нь сүүлийн өдрүүдэд нүдээ олсон болох нь шинжээчдийн дүгнэлтээс илхэн.
Гэвч ихээхэн улстөржих дуртай монголчуудын хэлдгээр бодын шийр дөрөв биш болж байгаа нь илхэн.
Тэд эдийн засгийн удирдагчаа сонгохоос илүүтэй улстөрийн удирдагчаа сонгохыг илүүтэйд үздэг.
Дэлхий дахинд Монгол Улсын өнөөгийн байдлыг ийнхүү бичиж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ