Хөвсгөлийн Хөгжимт драмынхан Европ тивийг зорилоо

Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид өчигдөр Европ тивийг зорилоо. Олон улсын үндэсний бүжгийн фестивалуудад оролцох уран бүтээлчид 90 хоногийн хугацаатайгаар Монголын үндэсний бүжиг болон язгуур урлагийг таниулах аж.
Энэхүү аялан тоглолтыг Франц улсад оршин суугаа Б.Эрдэнэхуягийн үүсгэн байгуулсан “Үүрдийн Монгол” ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд тус байгууллага нь 2004 оноос эхлэн үндэсний соёл, аж ахуй, монгол дуу хөгжим, фото зураг, монгол гэр гэх мэт Монгол Улсаа сурталчилсан олон арга хэмжээнд орж байсан арвин туршлагатай гэнэ.
Б.Тогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ