Ази тивийн аварга Т.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

Дугуйн спортын тамирчин Т.Энхжаргал өчигдөр Казакстаны нийслэл Астана хотноо зохиогдож байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр өнгөрсөн онд Энэтхэгийн Дели хотноо болсон дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалийг хүртсэн юм.
Олон улсын дугуйн холбоо болон Азийн дугуйн холбоо хамтран зохионбайгуулж буй энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай дугуйн спортын “Атилла” клубын 13 тамирчин оролцож байгаа.
Б.Даваа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ