“Мэдээллийн индэр” эхлэх гэж байна

“Сэтгүүлч” коллеж, Монголын Оюутны холбоо хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаарх “Мэдээллийн индэр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал яг одоо 14.30 цагаас эхлэх гэж байна. Уг хурлаар 10-аад сургуулийн 20 орчим илтгэлийг хэлэлцүүлэх ба эдгээрийг хөндлөнгийн мэргэжилний баг шүүнэ. Багш Ч.Базар, Х.Наранжаргал, Г.Золжаргал нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ