Украины армийн 80 гаруй цэрэг офицер бууж өгчээ

Донецк, Славянск хотод тулалдаан болж байгаа бөгөөд Одесс хотод ширүүн мөргөлдөөний дараа олон хүн галын аюулаас олж амиа алдсан. Тэгвэл Луганскийн цэргийн ангийн 80 гаруй цэргийн албан хаагч зэвсгээ хураалгаж, сайн дурын зэвсэгт дайчдад бууж өгчээ. Украины Зүүн өмнөд нутгийн цэргийн тойргийн захирагч Геннадий Цепкало энэ талаар Киевт илтгэсэн нь ил болсон байна. Өмнө нь эцэг, эхийнхээ ятгалгаар энэ ангид алба хааж байсан 10 цэрэг сайн дураараа зэвсэг хэрэгслээ үлдээн ангиа орхижээ. Луганскт болсон зэвсэгт мөргөлдөөны дараа оросын талыг баримтлагчдын зэвсэгт дайчид тус нутаг дахь Украины цэргийн ангийг бүрэн бүслэж, ингэсний дараа эцэг, эхчүүдийг дотогш нэвтрүүлжээ. Ингэснээр дээрд дурдсан 80 гаруй цэргийн албан хаагч зэвсгээ орхин бууж өгч төрөл төрөгсөд рүүгээ явсан байна.
Украины хуучин муж болох Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг нийлүүлэн, тусгаар улс байгуулах асуудлаар зүүн нутагт ард түмний санал хураалт болсон билээ. Санал өгсөн үнэмлэхүй олонх нь Украины шинэ эрх баригчдаас тусгаарлах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван өдрийн өмнө Засгийн газрын цэргүүд их буу, хуягт тээвэрлэгч төдийгүй, цохилтын нисдэг тэрэг хэрэглэн Луганск мужийн Рубежное, Лисичанск, Приволье зэрэг жижиг хот руу дайралт хийж,байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ